Монгол Улсын Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Бүгд Найрамдах Беларусь Улсын Суурь судалгааны сан (БССС) хоорондын хамтын ажилгааны хүрээнд 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ҮШУТС төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497-р тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
Төслийн өртөг, зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/133 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.
Хамтарсан судалгааны төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна.
Үүнд:
- Физик, математик ба компьютерийн шинжлэх ухаан
- Техникийн шинжлэх ухаан
- Хими ба дэлхийн шинжлэх ухаан
- Анагаах ухаан, эмийн шинжлэх ухаан
- Хөдөө аж ахуй, биологийн шинжлэх ухаан
- Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
Төслийн Монгол талын санхүүжилтийн хэмжээ нийт 40 сая төгрөг хүртэл
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Төслийн саналыг Монгол талд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн удирдлагын мэдээллийн сан (project.stf.gov.mn) хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын шаардлага хангаагдаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-327634 дугаарт холбогдон авна уу.
Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.
Монгол Улсын Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сан