МОНГОЛ ЭРДЭМТДИЙН “ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” нь Улаанбаатар хотын төвд байрлах Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 3 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 54,7 м2 тохилог талбайд шинжлэх ухаанд дуртай хүн бүхэнд шинжлэх ухааны бүхий л салбараар загвар бүтээгдэхүүнийг /үнэ/ төлбөргүй толилуулж байхаар үүд хаалгаа нээсэн билээ.

ШУТСан тус танхимыг түшиглэн улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Тус танхим нь тогтмол нээлттэй ажилласнаар шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй төслүүдийн үр дүн, бүтээлтэй цаг алдалгүй, биетээр танилцах боломжтой бөгөөд сонирхсон загвар бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулж, зах зээлд нэвтрүүлэх, хамтран ажиллах саналтай үед ШУТСан эрдэмтэн, судлаачидтай холбох гүүр болж ажилладаг.

Танхим нь 2018 оноос эхлэн баяжигдсаар өнөөдрийн байдлаар эрдэмтэн, судлаачдын нийт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, жилд дунджаар 1000 орчим зочин үзэсгэлэнтэй танилцдаг.

Манай “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д  шинжлэх ухааны чиглэлээр 15-25 хүний багтаамжтай үйл ажиллагаа зохион байгуулах боломжийг байгууллагууд, аж ахуй нэгжүүдэд санал болгож байна.

  • Шинэ бүтээгдэхүүн танилцуулга, үзэсгэлэн худалдаа, ТВ нэвтрүүлэг,
  • Шинжлэх ухаан сонирхогч оюутан, залуучуудад зориулсан сургалт гэх мэт.

COVID-19 цар тахлаас үүдэн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ыг онлайн 3D хэлбэрт орууллаа.

Онцлох бүтээгдэхүүний 360 градус эргэдэг зураг

Хуваалцах