БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ САНТАЙ ХАМТАРСАН СЕМИНАР/ЭРДЭМТЭН СОЛИЛЦООНЫ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хоорондын хамтын ажилгааны хүрээнд ‘’2026 оноос эхлэх семинар/эрдэмтэн солилцооны материал авах зар’’-ыг зарлаж байна.

Чиглэл:

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Агаарын бохирдолт
  • Хүний эрүүл мэнд
  • Ашигт малтмал, эрчим хүч
  • Биологийн олон янз байдал

 

Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага:: 

  • Товч намтар буюу CV
  • Харъяа байгууллагын тодорхойлолт
  • ҮШУТсан, Хятадын Байгалийн ШУҮСангийн хооронд хэрэгжиж буй судалгааны төслийн удирдагч эсвэл гишүүн /нотлох баримтын хамт/
  • Төслийн гишүүн тохиолдолд төслийн удирдагчийн зөвшөөрөл
  • Семинар болон эрдэмтэн солилцооны хугацааг тодорхойлсон баримт

 

Санхүүжилт: 

  • Ирж, очих замын зардлыг ҮШУТСан хариуцна.
  • Байрлах болон даатгалын зардлыг тухайн төсөл хариуцагч байгууллага хариуцах талаарх баримт

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

  • Монгол талд 2026 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн 317-д цаасаар хүлээн авна.

 

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын шаардлага хангаагдаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

Шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-327634 дугаарт холбогдон авна уу.

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: