ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН АНАГААХ УХААН СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БШУЯ, ШУТС, Булган аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулах аяны хүрээнд энэ сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Булган аймгийн 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
Тус сургалтыг Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд удирдаж явуулсан юм. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр орчин үеийн шинэ мэдлэг олгох, эмчилгээний дэвшилтэт технологиудыг таниулах, судалгааны арга зүйд суралцах ач холбогдолтой.
Мөн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд Анагаах ухааны хүрээлэнгийн судлаачид орон нутгийн 400 гаруй ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлж хоол боловсруулах замын хавдрын эрсдэл, тархины харвалтын эрсдэл, зүрх судасны эмгэгийн эрсдэлийн үнэлгээ болон үс хуйхны оношилгоо хийлээ.
Хуваалцах
Хуваалцах: