#Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн
#Мэдрэл судлалын сектор,
#Зүрх судасны мэс заслын сектор,
#Дотрын эмгэг судлалын сектор, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эмч, эрдэм шинжилгээний ажилчид, эрдэмтэн профессорын баг Булган аймгийн ард иргэдэд тархины харвалтын эрсдэл, зүрх судасны өвчний эрсдэл, ходоодны хавдарын эрсдэлийн үнэлгээ, үзлэг оношилгоо хийж, хоёр өдрийн хугацаанд 200 орчим иргэд асрыг зорин ирж үйлчлүүлэв. Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд тархины харвалт, зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын дунд зэргийн эрсдэл дийлэнх хувийг эзэлж байгаа нь эрсдэлт хүчин зүйлийн тархалт өндөр байж болзошгүйг харуулж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх шаардлагатай хэмээн АУХ-ийн н.Мандахнар эмч ерөнхий үзлэгийн статистик мэдээллийг өглөө.
Анагаах Ухааны Хүрээлэн судлаач эмч нартаа ТАЛАРХАЛ илэрхийльe.