#Шинжлэх_Ухаан_Технологи_Инновацыг_Орон_Нутагт_Нутагшуулья_Аян

Тус аянд БШУЯ, ЭЗХЯ, Шинжлэх ухааны академи болон харъяа хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны паркийн захиргаа, МУИС, ХААИС болон харъяа хүрээлэнгүүд, ШУТИС болон харъяа хүрээлэнгүүдээс 70 гаруй хүнтэй бүрэлдэхүүн үндсэн хэлэлцүүлэг бусад арга хэмжээнд оролцож, 7 төрлийн сургалт, арга хэмжээ боллоо. Үүнд:
1. Хог хаягдлын менежмент
мэргэжлийн сургалтад 100 хүн
2. Стартап менторшип арга хэмжээнд 17 иргэн
3. Шинжлэх ухаанд суурилсан анагаах ухаан мэргэжлийн арга зүйн сургалтад 75 хүн
4. Уур амьсгалын өөрчлөлт малын эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл 100 орчим хүн
5. Шимт боловсролын инновацын танилцуулга сургалтад СӨББ, EБС, НТБ-ийн удирдлага багш нарын 112 хүнд
6. Одон оронтой таилцах сургалт арга хэмжээнд 250 хүүхэд, 25 эцэг эх, багш нар
7. Миний анхны инженерчлэл сургалт, арга хэмжээнд Булган сумын 4-6 ангийн 44 суралцагч нийт 750 орчим хүнд сургалт, арга хэмжээ зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээний үeд Шинжлэх ухаан тeхнологийн үндэсний зөвлөлийн төлөөлөл, Булган аймгийн Шинжлэх ухаан тeхнологийн зөвлөлтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Булган аймгийн ЗДТГ-тай, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Булган аймгийн Засаг даргатай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.
БШУЯ, ШУТС хамтран зохион байгуулсан MON-X Улсын уралдааны ялагч Я.Налжирийн “Эко холимог түлш” төслийн үйл ажиллагааны явц, хэрэгжилттэй ШУТС-ийн захирал Д.Одгэрэл танилцаж, зөвлөгөө өглөө.
Мөн шинжлэх ухаанд суурилсан үзэсгэлэн, худалдаанд ШУА-ийн харъяа 6 хүрээлэн, хувийн хэвшил-4, их сургууль, харъяа хүрээлэн-9, Орон нутаг 5 нийт 24 иргэн байгууллага оролцож 500 гаруй хүнд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ үзүүлжээ.
Нийт зохион байгуулагч, хамтран ажилласан байгууллага, арга хэмжээнд хамрагдсан иргэд, хүүхэд багачууддаа ТАЛАРХАЛ илэрхийльe.
Хуваалцах
Хуваалцах: