Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья аян Булган нутагт 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа

1. Орон нутгийн хөгжил
2. Хөдөө аж ахуйн хөгжил
3. Ногоон хөгжил гурван дэд сэдвээр нийт 19 илтгэл хэлэлцүүлж, Булган аймагт 10 салбар арга хэмжээг нэгэн зэрэг өргөн хүрээнд боллоо. Ийнхүү аяны гол зорилго тус аймагт хүрч 11 дэх удаагийн аяны өртөө Булганы Булган суманд амжилттай болж өндөрлөж байна.
Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлд орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж улмаар эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд хүч өгсөн эрдэмтдийн илтгэл олон санааг дэвшүүлсэн үнэ цэнтэй судалгааны ажлууд байж чадлаа.
ШУТСангийн захирал, техникийн ухааны доктор Д.Одгэрэл үйл ажиллагааны үндсэн арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ “Бүс нутгийн инновацын хөгжлийн ирээдүй өнөөдрийн эхлэл байх болно” хэмээн онцолж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцсон нийт төлөөлөгч нарт талархсанаа илэрхийлэв.
 
Хуваалцах
Хуваалцах: