2 ДАХЬ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья аяны үндсэн хөтөлбөр болох “Бүс нутгийн хөгжил” хэлэлцүүлэг эхэллээ.
Хойд бүсийн цөм нутаг Булганд болж буй тус хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд оролцсон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбарын төдийгүй улс эх орны хөгжлийн түлхүүр болж залах Шинжлэх ухаан, технологийн тухай хууль эцэслэн батлагдсан анхны мэдээллийг булганчуудтайгаа хуваалцлаа.
УИХ-ын өчигдрийн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн шинэчилсэн найруулгыг 16 жилийн дараа баталсан өдрийн анхны өглөөг нийт БУЛГАНЧУУДАД дуулгаснаар шинэ хуулиа өлгийдөн авч угтсан анхны аймаг болов.
Түүхэн үйл явдал давхцсанаараа анхдагчуудын өлгий нутаг гэдгээ ийнхүү дахин баталлаа. Бид аяны хүрээнд өртөөлж явсан 11 дэх удаагийн үйл ажиллагаагаар шинэ хуулиа батлуулсан түүхэн өдөр байлаа.
Хуваалцах
Хуваалцах: