Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг Бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах санаачлагыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дэмжсэнээр цар хүрээ улам тэлж Булган аймагт аяны 11 дэх удаагийн арга хэмжээ ийнхүү 05 сарын 03, 04-ний өдрүүдэд хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.
Өнөөдөр болох хэлэлцүүлгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцоно.
Бүс нутгийн хөгжил хэлэлцүүлэг 3 дэд асуудал дор явагдана.
Тус арга хэмжээний зорилго орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновац нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, шинэ бизнесийн санаатай залсуусыг бүтээгдэхүүнээ хөгжүүлж гарааны компани байгуулж бойжиход дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдэд инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хамгийн ойрын хэрэглэгч болоход хэрэглээг ойртуулж үйлчлэх юм.
Хэлэлцүүлэг_1
Хэлэлцүүлэг_2
Хэлэлцүүлэг_3