УИХ-ын өчигдрийн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж батлуулсан нь салбарынханд түүхэн тэмдэглэлт үйл явдал байлаа. Анхны хуулиас хойш 18 жилийн дараа хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж ийнхүү батлагдсан сайхан үйл тохиолтой өдрийн анхны өглөөг нийт булганчуудтайгаа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид угтлаа. Анхдагчуудын өлгий нутагт БШУ-ны Л.Энх-Амгалан сайдын онцлон хэлсэнчлэн УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан гол хуулиа анхлан өлгийдөн авснаар Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья 11 дэх удаагийн аяны 2 дахь өдрийн “Бүс нутгийн хөгжил” хэлэлцүүлэгтээ оролцож байна.
Хууль эрх зүйн орчноо улам сайжруулсан шинэчлэгдсэн хуультай, шинэ өглөөний нартай, Булган нутгийн төр, захиргааны байгууллага, орон нутгийн иргэд, нийт 250 гаруй төлөөлөгчид аяны үйл ажиллагаанд хүрэлцэн ирж буй агшинг гэрэл зурагт ийнхүү үлдээлээ.