
Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэгдсэн гарааны бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд богино хугацаанд цогц мэдлэг, мэдээлэл өгөх, идэвхжүүлэх зорилготой сургалт болж байна.
Сургалтын зорилт:

Инновац, гарааны бизнес, маркетинг, хөрөнгө оруулалтын цогц мэдлэг өгөх;

Хувь хүний хөгжлийн төлөвлөлт, бизнесийн стратеги, загвар боловсруулах, цахим систем ашиглах, багаар ажиллах чадвар олгох;

Шилдэг бизнес санааг гарааны бизнесийн загвараар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэхэд зөвлөмж өгөх;