2025 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖИХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2025 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖИХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Өмнө хийгдсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
  • Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
  • Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
  • Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
  • Гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн албан бичиг;
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2 хүртэлх жил, санхүүжилт 70 хүртэл сая төгрөг байна.
  • Төслийн өртөг, зардлыг 2024 онд шинэчлэн батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн санал, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлэн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим (https://project.stf.gov.mn/) хуудсаар хүлээн авна.

Бүртгэлийн цахим системтэй холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 11-315741 утсаар холбогдож авна уу.

 

Холбоо барих утас: 51-261734

Хуваалцах
Хуваалцах: