ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа…
Сургалтад Сэлэнгэ аймгийн болон сумдын Засаг даргын Тамгийн газрын мэргэжилтэн, сумдын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 30 гаруй хүн оролцов.
Тус сургалтад хог хаягдлын цогц менежментийн талаарх мэдээллийг хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчин, хог хаягдлын төрөл, шинж чанар, хадгалах, цуглуулах, шилжүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаа, дахин боловсруулах, устгах технологиуд, хог хаягдлын ил шаталт, хүний болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн сэдвээр сургалтыг хийж, аймгийн хог хаягдлын менежмент, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцаж, сураглтад оролцогсдын асуултад хариулт өглөө.
Бүх сургалтад оролцогсдод “Хог хаягдлын хууль эрхзүйн орчин” эмхтгэл, “Хог хаягдлын менежмент, нөөцийг боловсруулах технологи” номыг гарын авлага болгон өгөв.