“Судалгааны өгүүлэл бичих арга зүй, олон улсын судалгааны цахим санд бүртгүүлэх, бүтээлээ байршуулах боломж” сэдвээр доктор Х.Отгонбаатар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Математик, Байгалийн ухааны сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй 60 оюутнуудад лекц уншиж, өөрийн арга туршлагаас хуваалцаж, эрдэм шинжилгээний ажил бичих аргачлал, арга зүйг дэлгэрэнгүй танилцууллаа.
Уг сургалтын зорилго нь оюутан суралцагчдад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ач холбогдол, үр өгөөжийг таниулах, сурталчлах сургалт зохион байгуулахад чиглэгдлээ.