
Бэлчээр тэжээлийн салбарын эрдэмтэн судлаачид энэхүү хугацаанд холимог, багсармал тэжээлийн 50, эрдсийн 10 гаруй жорыг боловсруулж, нэвтрүүлжээ. Махны чиглэлийн өсвөр үхэрт зориулсан уураг, эрдэс бодисоор баялаг багсармал тэжээл, Саалийн үнээнд зориулсан уураг, эрдэс бодисоор баяжуулсан тэжээл, Мах-өөхний гахайд зориулсан уураг, эрдэс бодисоор баяжуулсан багсармал тэжээл, Өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээл, Зөгийнд зориулсан уурагт нэмэгдэл тэжээл, Сүү орлох тэжээлийг үйлдвэрлэн борлуулж байна.