ДТХ-0,35/БА маягийн ус халаах тогоо ДТХ цуврал зуух нь орон нутгийн нүүрсэнд шаталтын технологийг тохируулж, ашиглалтын үед хүний оролцоог багасган ашигт үйлийн коэффициентыг дээшлүүлэх зэрэг инновацлаг технологийг нэвтрүүлжээ. Монгол улсын хот, суурингийн хэрэглэгчдийн дулаан хангамжид хэрэглэгдэж байгаа бага, дунд чадлын зуухны паркад шинэчлэлт хийх зорилготой бүтээгдэхүүн юм. Уг зуухны хүчин чадлын зайц нь бага 0.35-2.0 МВт, дунд 2.0-20.0 МВт чадалтай бөгөөд судлаачдын урт хугацаанд боловсруулсан хийцүүд нь нүүрс шатаах ердийн технологийг халж, хүрээлэн буй орчинд илүү ээлтэй болж, ул ширэмтэй шаталтын технологиос хөгжсөн буцлах давхаргатай шаталтын технологи хүртэл хөгжүүлэлт хийгдэж иржээ.

ДТХ0.35-95/70БА маягийн зуухны технологийн гол давуу тал нь нэг удаагийн цэнэглэлтээрээ Багануурын 3 тонн нүүрсийг 30 цаг хүний оролцоогүй, тасралтгүй горимоор сүлжээний усны температураас хамаарч ачааллаа тохируулан “ухаалгаар” ажилладагт оршино. Энэ зуухны дулааны чадал нь ойролцоогоор 6х8 м хэмжээтэй тоосгон ханатай, хөөсөнцөр дулаалгатай нэг давхар, амины орон сууцанд амьдардаг 50 айлыг халаах, зуухны аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хянах боломжтой болгосон тул ашиглалтын зардал ихээхэн буурч байгаа юм. Төсөлд санал болгож буй ус халаах тогооны хувьд нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдаж гудамж, хэсэг тус бүрд айл өрх, дунд сургууль, цэрлэгийн халаалтад ашиглах бүрэн боломжтойг тогтоожээ.