
Дорнод аймгийн Халх гол, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд үржүүлж байгаа Дорнод талын махны хэвшилийн үхэр нь сүргийн бүтэц, тархалт, цөм сүрэг, анги чанарын үзүүлэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145 дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадалгаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасан шаардлагуудыг хангасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-507 дугаар тушаалаар уг үхрийг “Дорнод Монголын улаан үхэр” нэртэй бие даасан үүлдрээр баталгаажуулсан бөгөөд энэ нь тэрхүү бүсэд анх бий болгосон өндөр ашиг шимт сүрэг бөгөөд Монгол Улсад бий болгосон биеэ даасан махны чиглэлийн 3 дахь үүлдрийн үхэр болсон. 1996, 1997 онууд Түмэнцогт сумын “Дорнод талын махны хэвшлийн үхэр”-ийн дархан ангийн 6 бухнаас 4600 орчим тун үр авч Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд хадгалсан юм. Эдгээр үрнээс 1800 тун үрийг иргэд, аж ахуйн нэгжийн үхэрт ашиглажээ.