“Ил уурхайн хөрсний чулуулгийн шинж чанарыг үнэлэх сейсмо акустик арга аргачлал, энгийн хямд тэсрэх бодис бэлтгэн хэрэглэх технологи” төслийн хүрээнд Багануурын уурхайн нөхцөлд үйлдвэрлэлийн туршилтыг удаа дараа хийж зохих амжилтанд хүрсэн төдийгүй ОХУ-ын ВНИИ-1 институттэй хамтран Багануурын уурхайд энгийн хямд тэсрэх бодис бэлтгэх тоног төхөөрөмжийг хоёр улсын хэмжээнд хамтран ажиллах үйлдвэр байгуулах зорилгоор ашиглалтанд оруулж, “МОНМАГ” компанийг үүсгэн байгуулсан нь Багануурын нүүрсний уурхай болон манай улсын хэд хэдэн уурхайг тэсрэх бодис, тэслэх хэрэгслээр дангаар хангах болтлоо өргөжсөн байна.



хувилбаруудын сонголт тооцооны аргачлал, ил уурхайн мөчлөг-урсгал технологи ба хосолсон тээврийн нэгдсэн ангиллыг боловсруулж, Шивээ-Овоо, Энгэрийн
толгодын хүрэн нүүрсний ил уурхайд конвейерийн тээвэр, Багануурын нүүрсний уурхайд хөрс тээврийн конвейер, овоолго үүсгэгчийн иж бүрдлийг нэвтрүүлэх төслүүдийг боловсруулжээ.

Шаазгайт, Төгрөгнуур, Баянтээг, Цагаанзалаат, Хартарвагатай, Тэвшийнговь, Ховилын хоолой, Энгэрийн толгодын нүүрсний уурхайн, Шаазгайт, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн нийт 150 гаруй уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ
ийг боловсруулсан бөгөөд үүнээс зөвхөн 2007-2021 онд нүүрс экспортлох Овооттолгой, Хөшөөт, Нарийнсухайт, Тавантолгой, Тавантолгойн Баруун, Зүүн Цанх, Хүрэншанд, Хүрэнтолгой, Цагаантолгой, Барууннаран, Нүүрстхотгор, Ухаахудаг, Элдэв, Алагтогоо, Сүмбэр, Билүүт, Айлбаян, Загсүйжийн нүүрсний ордуудыг ашиглах уурхайнуудын анхны ТЭЗҮ-ийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь Монгол улсын нүүрсний экспортыг жилд 90.0 сая.тн-д, аяжуулсан нүүрсийг жилд 30 сая тн-д хүргэх бодит боломжийг бүрдүүлсэн байна.