




Мөн Монгол Ноос ХХК-аас Монгол хонины ноосноос хялгасыг нь ялган, өндөр номерын ээрмэл үйлдвэрлэн нэхмэл шааль, сайн чанарын оёмол пальто үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.

Ингэснээр хөнжил болон зарим хувцасны дүүргэлтийг байгалийн гаралтай ноосон бүтээгдэхүүнээр хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, ноосон бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ ноосон хөнжлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүд бий болжээ.


Үслэг боловсруулах бага оврын үйлдвэрийн хүчин чадал:
• Үйлдвэрийн талбай: 80-100 м2 (3-4 тасалгаатай)
• 8 төрлийн 12 ширхэг төхөөрөмж
• 3-4 ажилтан
• Өдөрт 120-150 ширхэг хурганы арьс / 15-20 ширхэг хонины нэхий
Эдгээр тоног төхөөрмжийг үйлдвэрлэсэн цагаас эхлэн хөдөө орон нутагт үслэг арьс боловсруулах бага оврын 8 төрлийн 13 ширхэг тоног төхөөрөмж бүхий иж бүрэн 18 үйлдвэр, хэсэгчилсэн байдлаар 16 жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж, технологийн зүгшрүүлэлтийг хийж, ажилтныг нь сургаж үйл ажиллагааг нь жигдрүүлэн өгсөн байна.
Үслэг боловсруулах эвсэг технологи бүхий жижиг үйлдвэрийг байгуулснаар:
1. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл бий болно:
• Түүхий эдийн хаягдал 40% багасна.
• Цэвэр усыг 60% хэмнэнэ.
• Химийн бодистой хаягдал ус гарахгүй.
• Бохир ус цэвэрлэх байгууламжийн шаардлага байхгүй.
2. Хямд технологи: химийн бодисын хэрэглээг 60% бууруулна.
3. Үйлдвэрлэлийн зардал 50% багасна.

