Зурагзүйн синтез бүтээлүүд

Зурагзүйн синтез бүтээлүүд болох Монгол Улсын нутаг дэвсгэрийн Геологийн (1999 он), Тектоникийн (2002 он), Мезозой-кайнозойн тектоникийн (2010 он), Мезозой-кайнозойн ашигт малтмал (минерагени)-ын (2010 он) анхны 1:1000000-ын масштабын өнгөт зургуудыг зохиож нийтийн хүртээл болгожээМөн гадаадын эрдэмтэдтэй хамтран Төв Ази ба зэргэлдээх нутгуудын ектоникийн зураг /Масштаб 1:2.500.000/, Зүүн хойд Азийн геодинамикийн зураг /Масштаб 1:5.000.000/, Монгол улс, БНХАУ-ын хилийн бүсийн Геологийн зураг /Масштаб 1:1 000 000/ зэрэг олон улсын төвшиний зурагзүйн синтез бүтээлүүдийг туурвисан байна.
✅️Энэхүү бүтээлүүд нь манай орны геологийн үйлдвэрлэл, практикт нэвтэрч, их сургуулиудын сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүн болсны сацуу геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүрэг гүйцэтгэж байна. 1999 онд Ашигт малтмалын газрын захиалгаар Монгол Улсын ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгээс эрхлэн монгол, англи хувилбараар зохиосон энэхүү дижитал зурагзүйн синтез бүтээл нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ХХ зууны туршид хийгдсэн бүх төрлийн геологийн судалгааны үр дүнг дэлхийн геологийн шинжлэх ухаанд 1970-аад онуудад шинээр дэвшигдсэн плейт тектоникийн онолын үүднээс нэгтгэн анх удаа 1:1 000 000-ын масштабаар харуулснаараа онцлог болжээ.
✅️Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тархалттай мезозой-кайнозойн эриний тектоник стрүктүрүүдийн хөгжлийн үе шат тус бүрт үүссэн ашигт малтмалын орд, илэрлүүдийн байршилтын зүй тогтолыг гаргаж, ашигт малтмалын ордын хүдрийн дүүрэг, энергийн түүхий эдийн сав газруудыг ялгаж харуулжээ. Тус зурагт манай орны нутаг дэвсгэрт тэмдэглэгдсэн мезозой-кайнозойн ашигт малтмалын ордын 14 төрөл, 506 ашигт малтмалын орд, 2166 илрэлүүдийн мэдээллийн санг багтаасан байна.
✅️Төслийн хүрээнд мезозойн гранитоид магматизмын 1:1 000 000 масштабын зураг анх удаа зохиогдож байгаа бөгөөд тус зурагзүйн бүтээлд Монгол орны хэмжээнд тархсан мезозойн настай төлөөлөл болох томоохон гранитоид массивуудын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийж, гранитоидын петрохими, геохими, нарийвчилсан үнэмлэхүй шинжилгээнүүдийн дүнг насны үр боловсруулж, тэдгээрийн геохимийн онцлог, үнэмлэхүй нас, гарал үүслийн болон хүдэржилтийн талаар шинэлэг мэдээлэл бий болгосны зэрэгцээ тэдгээртэй холбоотой товч мэдээллийг санг бий болгожээ.
Хуваалцах
Хуваалцах: