
Тэр үеэс хойш өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд судалгааны техник, технологи нэн хурдацтай хөгжиж, орчин үеийн тоон бичлэгтэй станцуудыг ашиглалтад оруулж, манай эрдэмтэн судлаачид газар хөдлөлтийн мэдээллийн санг улам өргөжүүлэн баяжуулсны дээр судалгааны шинэ арга зүйг ашиглан бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт, неогеодинамик, орчин цагийн тектоник хөдөлгөөн, хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын талаар шинэ мэдлэг шинэлэг үр дүнг гарган авсан байна.