ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН МОД БЭЛТГЭЛИЙН ХАЯГДЛААС ГАРЧ БАЙГАА НАРСНЫ ШИЛМҮҮСИЙГ БОЛОВСРУУЛЖ, ЯМАР Ч ХАЯГДАЛГҮЙГЭЭР ОЛОН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

01 сарын 31, 2024

Улсын хөгжил шинжлэх ухаанаас эхтэй…
🔎МОНГОЛ ИНОВАЦИ…№1
Эх сурвалж: times.mn
🔎ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН МОД БЭЛТГЭЛИЙН ХАЯГДЛААС ГАРЧ БАЙГАА НАРСНЫ ШИЛМҮҮСИЙГ БОЛОВСРУУЛЖ, ЯМАР Ч ХАЯГДАЛГҮЙГЭЭР ОЛОН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ…
🌿Хаягдал шилмүүснээс доорх төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч худалдаанд гаргаад байна:
✅️Шилмүүсний нэрлэгнээс хамар салстыг ариутгах, амьсгалын замын эрхтэн системийг цэвэрлэх, биеэс хорт бодис гадагшлуулах, дархлаа сайжруулах эфирийн тос
✅️Тосноос тунаж үлдсэн нэрэгдсэн усыг ашиглан Бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй агаар ариутгагч цацлага
✅️Нэрэгдсэн шилмүүсний ургамлын хандаар олон төрлийн ашигтай био идэвхт бодис агуулах, булчин суллах, арьс зөөллөх, мэдрэлийн ядаргааг арилгах ванны алжаал тайлах бүтээгдэхүүн
✅️Хамгийн сүүлд шилмүүсний үлдэгдэл шааран дээр нь таана, хөмүүл зэрэг ургамлууд нэмээд малын тэжээл гаргаж авчээ.
✅️Мөн хушны боргоцойн хаягдлаас эфирийн тос гарган авч машины үнэртүүлэгч хийж, цаашид хаягдалгүй технологи нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж байна.
📌Энэхүү үнэртүүлэгчийг эх орныхоо түүхий эдээс өөрсдийн гараар нэрж гарган авсан эфирийн тосыг ашиглан хийж байгаагаараа онцлог юм. Сибирь хуш мод нь зөвхөн Оросын Сибирь, Монголын нутагт ургадаг субэндемик мод бөгөөд шилмүүс, боргоцой, үр (самар) нь олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой.
📌Шилмүүс, боргоцойн эфирийн тосон дах альфа-пинен, борнилацетат, лимонен, абиетатриен зэрэг нэгдлүүд нь модны давирхайлаг, сэнгэнэсэн, анхилуун үнэрийг бий болгохын зэрэгцээ идээт үрэвсэл үүсгэгч бактери, сүрьеэгийн савханцрыг маш бага тунгаар өндөр идэвхтэй устгаж, биед үүссэн стрессийн гормонуудын хэмжээг багасгаснаар дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сэргээдэг нь олон судалгаагаар тогтоогдсон билээ.
📌Монголчууд хямдхан үнэтэй, синтетик гаралтай үнэртүүлэгчийг маш их хэрэглэж байна. Синтетик үнэр нь маш удаан тогтоцтой, хурц үнэртэй байдаг төдийгүй сүүлийн үед хавдар үүсгэдэг, дотоод шүүрлийн эрхтэн системийг доголдуулдаг гэсэн олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Тиймээс гэр, ажил, албан тасалгаа, машиныхаа орчинд синтетик үнэртүүлэгчээс аль болохоор зайлсхийж, эрүүл мэндээ хамгаалаарай. Монголын эрдэмтэд байгалийн гаралтай, таны эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг 10 гаруй жилийн судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн явцад гаргаж авч үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
🔍Хими, химийн технологийн хүрээлэн
🏡Шинжлэх ухаан технологийн паркийн 1 давхарт Инновацийн дэлгүүр
Хуваалцах