ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ БҮХИЙ УЛАМЖЛАЛТ ЭМҮҮД…

✅️Халифорте /Жамц-4/ Эмийн хэлбэр нь хатуу капсул бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулах бэлдмэл юм. Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутмагшил, ходоод, гэдэс дүүрэлт, суулгалт, хоол тэжээлийн боловсролтын түр зуурын хямралын эсрэг үйлчилгээтэй.
✅️Гастрофайр /Анар-5/ Анар-5 шахмал эм нь ходоодны париеталь эсийн Н+-К+ АТФаза ферментийг идэвхжүүлэн давсны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.
Монфлю /Лидэр-7/ Монфлю нь интерлейкин-6 ба 1 бетта, хавдар үжлийн хүчин зүйл үрэвслийн цитокины хэмжээг бууруулах, интерлейкин-10 нийлэгжилтийг нэмэгдүүлэх замаар үрэвслийн эсрэг ба халуун бууруулах бие махбодын дархлааг сэргээх, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх үйлдэл үзүүлнэ.
✅️Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид уламжлалт эмэнд тавигдах ерөнхий стандарт-3, уламжлалт эмэнд тавигдах тусгай стандарт-30, уламжлалт эмийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийн стандарт-149, үндэсний фармакопейн өгүүлэл-46, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл-1 зэргийг судлан боловсруулж батлуулжээ. Мөн 1990 онд 86 эм, тангийн, 2003, 2015 онуудад 183 эмт бодис, 177 эм тангийн чанарын хяналтын үнэлгээний үзүүлэлтүүдийг судлан тогтоожээ.
✅️Дээрх үр дүнд тулгуурлан Монгол Улсад уламжлалт эмийн 7 үйлдвэр улсын бүртгэлд бүртгүүлсэн 1021 (давхардсан тоогоор) уламжлалт эмийг үйлдвэрлэн жилд 7 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгдэж байна.
Хуваалцах
Хуваалцах: