
Монгол Улсад В гепатитийн вакциныг 1987 оноос эхлэн гадаад орнуудаас авч хэрэглэж эхэлсэн ба 1991 оноос В гепатитаас сэргийлэх вакциныг дархлалын өргөтгөсөн хөтөлбөрт оруулан бүх нярайг дархлаажуулж эхэлсэн нь үр дүнтэй вакцин болж, вакцин тариулсан хүүхдүүдийн өвчлөл Монгол улсын хэмжээнд
эрс буурчээ. В гепатитаас сэргийлэх эх орны үйлдвэрийн Гепвак В вакцин тариулсан нярай хүүхдүүдэд анти-HBs-ийг фермент холбоот урвалын аргаар тодорхойлсон дүн: вакцины I тун хийлгэсний дараа хүүхдүүдийн 72.5%-д, II
тунгийн дараа 75%-д анти-HBs тус тус илрэв.