
Селен нь хүний биеийн эд эсийг хэт исэлдэлтээс хамгаалахын зэрэгцээ, халдварын эсрэг дархлаа тогтоох, бие бялдарын өсөлт, хөгжилтийг дэмжих ба хавдрын эсрэг үйлчилгээтэй эрдэс юм. Хүний цусны сийвэн дэх селений агууламж 85 мкг/л байх нь уг бичил элементийн агууламж 220 мкг/л байдаг
хүмүүстэй харьцуулахад хавдраар өвчлөх магадлал 3 дахин их байдаг байна.

чанарыг нь сайжруулах зорилгоор тус судалгааны ажлыг гүйцэтгэн селений хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах зохистой найрлага, харьцааг тогтоосон нь тус судалгаан ач холбогдол юм. Иймд органик (Сел-Плекс) селенээр тахианы тэжээлийг баяжуулснаар хүн өдөрт 1-2 өндөг хэрэглэвэл хоногт авах ёстой селений 40-50%-ийг хангах боломжтойг тогтоож, “Түмэн шувуут” ХХК-тай хамтран практикт нэвтрүүлжээ.