
Шинжлэх ухаан, технологийн сан эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон Монгол эрдэмтдийн бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор шинжлэх ухаан технологийн мэдээллийн системийг 1998 онд нэвтрүүлсэн. 2023 оны байдлаар тус систем /data.stf.gov.mn/-д эрдэмтэн 6144, судалгаа боловсруулалтын ажлын тайлан 4668, диссертаци 4615 байна.