2024 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖИХ УЛСЫН ЗАХИАЛГАТ БОЛОН ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан  “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу  улсын захиалгат болон цөм технологийн төслийн саналыг захиалагчдаас Шинжлэх ухаан, технологийн сан 2024 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл авч эхэллээ.  

Улсын захиалгат төслөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлагийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлуудыг гүйцэтгэнэ.  

Цөм технологийн төслөөр Засгийн газрын 2023 оны 249 дүгээр тогтоолоор баталсан Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд хамаарах судалгаа боловсруулалтын ажлыг гүйцэтгэнэ. 

 

Хуваалцах
Хуваалцах: