Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
– Физик, математик, мэдээлэл зүй;
– Техникийн шинжлэх ухаан;
– Хими, дэлхий судлал;
– Анагаах ухаан, эм судлал;
– Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;
– Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Төслийн мэдүүлгийг Монгол талд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр /Project.stf.gov.mn/ хүлээн авна.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-315741 дугаарт холбогдон авна уу.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.
Шинжлэх ухаан, технологийн сан