#Шинжлэх ухаан, технологийн сангаас санаачлан Зохион Бүтээгчдийн Академитай хамтран бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дэмжсэн “Pобот оньс” цахим сургалтыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд тус сургалтыг амжилттай дүүргэсэн ЕБС-ийн багш нарт 24 багц сургалтын иж бүрдэл хэрэгслийг өнөөдөр /2024.06.12/ хүлээлгэн өглөө.

#Монгол инженерүүдийн зохион бүтээсэн блок программчлалын хэлд суурилсан “Оньс робот” цахим сургалт нь ШУТСангаас санхүүжилттэй “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд робот тоглоомын аргачлалыг ашиглах нь” сэдэвт 2017-2021 онд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг хот, хөдөөгийн ЕБС-ийн багш нарт сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 4-5 сарын хугацаанд нийт 6 өдрийн 45 цагийн хичээлийг цахимаар зохион байгуулсан юм.







1. Увс аймаг, 5-р сургуулийн дизайн технологийн багш Г.Мөнхжаргалан;
2. Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4-р сургуулийн дизайн технологийн багш Б.Энхмандах;
3. Говь-Алтай аймаг, Баян-Уул сум дизайн технологи, дүрслэх урлагийн багш Т.Баттөр;
4. Завхан аймаг, Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн математик, мэдээллийн технологийн багш Э.Санжаасүрэн;
5. Хэнтий аймаг, Гурванбаян сумын захирал Я.Сүхбаатар, мэдээлэл зүй, англи хэлний багш Б.Батчимэг;
6. Өвөрхангай аймаг, Өлзийт сумын ЕБС-ийн мэдээлэл зүйн багш Г. Амарсанаа;
7. Нийслэлийн “Уудам Монгол сургууль”-ийн мэдээллийн технологийн багш Э.Мандхай;
8. СХД-ийн 105-р дунд сургуулийн захирал Г.Чимгээ, дизайн технологийн багш Ж.Отгонбаяр
9. БЗД, 69-р сургуулийн мэдээллийн технологийн багш Ц.Оюун-Эрдэнэ;
10. БЗД, 44-р сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Оюундарь;
11. БЗД, 55-р сургуулийн мэдээллийн технологийн багш Д.Уртнасан;
12. СБД, “Үй цай” сургуулийн захирал Д.Баяраа;




