
Шинжлэх ухаан, технологийн сан Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Москва дахь Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Юан-Тинг Ши Шинжлэх ухаан, технологийн сангийн урилгаар Монгол Улсад Тайваньтай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, үр дүнг хэлэлцэх зорилгоор Монгол Улсад 2024 оны 06 сарын 04-08-ны хооронд ажилласан юм.