#Шинжлэх_ухаан_технологи_инновацыг орон нутагт нутагшуулья аяны хамгийн сонирхолтой үзүүлбэр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагч, багш, орон нутгийн иргэдэд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачдын #Одон орны сургалт, #шөнийн од, #тэнгэр дурандах практик #танин мэдэхүйн содон, сонин гариг ертөнцийн юмс үзэгдэлтэй танилцсан шөнийн аялал байлаа. Шинжлэх ухаанд дурлах, шинжлэх ухааны гайхамшгийг сонирхох сэдлийг бодитоор төрүүлсэн одон орны аялалд Булган аймгийн ЕБС-ийн 7-12 ангийн 250 гаруй сурагч ээж, аав, багш нарынхаа хамт алтан гадас, шанага долоон одны байршил, тэнгэрийн заадас, сар, од мичдийг шимтэн мэргэжлийн өндөр тусгалын дурангаар тольдлоо.
#Булган аймаг дахь аяны эхний өдрийн үйл ажиллагааны хамгийн сонирхолтой одон орон судлалын байгалийн шинжлэх ухаантай шөнө дунд хүртэл танилцсанаар өнөөдрийн хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.




