
Хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарын:

26 жилийн дараа шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан. Хуульд тусгалаа олсон шинэ заалт, боломжуудын талаар хэлэлцэх болно.

Шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгож байна. Үүнийг 1 хувьд хүргэх нь ойрын ирээдүйн зорилт юм. Цаашид олон эх үүсвэрээс санхүүждэг болох, судалгаа шинжилгээний байгууллагууд орлого олох боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцэнэ.

2024 оны байдлаар салбарын хэмжээнд 7 мянга орчим хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг сая хүнд ногдох эрдэмтдийн тоо 374 байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад 3-5 дахин бага үзүүлэлт юм. Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны ажилчдын цалинг 2022-2024 онд жил бүр 10-40 хүртэл хувиар нэмэгдүүлсэн ч энэ нь шинжлэх ухааны салбарын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд гарсан эрдэмтдийн бүтээл, оюуны үнэлэмж олон улсын түвшнээс доогуур үзүүлэлттэй байна.

Шинжлэх ухаан бол нэг салбарын биш салбар дамнасан үйл ажиллагаа юм. Агаарын бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал шинжлэх ухаанч судалгаанд суурилаагүй шийдвэр гаргалтаас үүдэлтэй. Тиймээс ялангуяа Монгол Улсын хөгжлийн суурь салбаруудад шинжлэх ухааны оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.