МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ VII ЧУУЛГАН “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА…

☘️МЗЭХ нь Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Хөдөө аж ахуй, биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо, Технологи инновацын залуу судлаачдын холбоо, Анагаах ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Газарзүй, геологийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Эдийн Засаг, Бизнесийн салбарын залуу эрдэмтдийн холбоо гэсэн нийт 7 салбар холбоо 600 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
☘️МЗЭХ-оос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн.
☘️Энэ удаагийн VII дахь чуулга уулзалтыг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН – ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОРОЛЦОО” сэдвийн дор 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулганыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Их дээд сургууль, Хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулах юм. Тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
☘️Чуулганы зорилго:
Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага нь бүх нийтэд хүртээмжтэй байж, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртэж байх ёстой. Иймээс Залуу судлаачдын оролцоотойгоор Нээлттэй шинжлэх ухааныг (Open science) хөгжүүлэх замаар шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бий болгох, шинжлэх ухаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн сайн сайхны төлөө байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох.
☘️Чуулганаас хүлээгдэж буй үр дүн:
📝Монгол улс болон Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, түүний чиг хандлага, ялангуяа Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн урт хугацаанд туулж ирсэн дэвшилттэй болон дутагдалтай талыг олон талаас дүгнэн ярилцаж, улмаар дараагийн алсын хараа, зорилгыг тодорхойлох;
📝Юнескогийн нээлттэй ШУ-ы талаарх баримтлах зөвлөмжид үндэслэн цаашид Залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх , Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх боломжийг залуу судлаачдын оролцоотойгоор бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
📝Чуулганы салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмж, үр дүнг нэгтгэн холбогдох төрийн, олон улсын болон бусад оролцогч талуудад зөвлөмжөөр хүргүүлэх юм.
Энэ үеэр:
📌 Боловсрол, Шинжлэх ухааны яамны жуух бичгээр
– МУИС-н Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Ө.Энэрэлт
– Анагаахын шинжлэх ухааны их сургуул, Биоанагаахын сургуулийн багш, доктор М.Нандин-Эрдэнэ
Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр
– МУИС, Инженер Технологийн Сургуулийн доктор, дэд профессор Д.Батсүрэн
– Шинжлэх ухаан технологийн их сургуул, Эрчим хүчний сургуулийн багш, доктор дэд профессор Т.Батгэрэл
– Шинжлэх ухаан технологийн их сургуул, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор дэд профессор Б.Тунгалагтамир
📌 ШУА-ийн Жуух бичигээр
– Шинжлэх ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Идэрбаяр,
– Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Д.Цэнд-Аюуш
– Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Д.Дэлгэрчимэг
– Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургуулийн багш Л.Атарцэцэг,
– Шинжлэх ухаан технологийн их сургууль, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Э.Батцэцэг нар тус тус шагнууллаа.
☘️Чуулган:
📌Хуралдаан I “Залуу эрдэмтдийн манлайлал ба бодлого, дэмжлэг”
📌Хуралдаан II “Нээлтэй Шинжлэх ухаан дахь залуу судлаачдын оролцоо”
📌Нэгдсэн хэлэлцүүлэг “Нээлттэй шинжлэх ухаан дахь хүртээмжтэй байдал, асуудал шийдэл” гэсэн 3 бүлэг сэдвийн хүрээнд үргэлжилнэ.
Хуваалцах
Хуваалцах: