
“Сүүний үхрийн удмын санг сэргээн сайжруулах” /2005 2007/, “Сүүний үхрийн генетик нөөц, нуклейтидын өвөрмөц дараалалыг тогтоох судалгаа /2013-2015/” зэрэг төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсний үр дүнд сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт үхрийн үржил селекцийн ажил, биологи аж ахуй, генетик үзүүлэлтийг судалж цаашид үржүүлэх үндсэн чиглэлийг тогтоосон юм. Үүний нэг томоохон үр дүн нь Буган халиун үүлдрийн хэсгийн үхэр юм. Энэ үхэр сүрэгт явуулсан үржил-селекцийн ажлын ололтод Улсын комисс хянан магадлагаа хийсэн ажлын тайланг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 6 сарын 17-ны өдрийн А-218 дугаар тушаалаар уг үхрийг үүлдрийн хэсгээр баталж “Буган халиун” гэж нэрлэн хосолмол ашиг шимт үхрийн анхны 01 тоот гэрчилгээг олгожээ.