
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сүүлийн 20 шахам жилийн хугацаанд ХХ зууны Монголын түүхийг бүхэлд нь дахин шинээр авч үзэх зорилгоор 2003-2021 онд нийт 5 удаагийн суурь судалгааны ажлуудыг ШУТС-гийн санхүүжилтээр гүйцэтгэн, цөөнгүй бүтээл туурвиж хэвлүүлжээ. “Монгол Улсын түүх (ХХ-ХХI зуун)” 5 боть бүтээл нь энэхүү судалгааны бааз сууринд голлон тулгуурласан бөгөөд ХХ зууны Монголын ихээхэн ээдрээтэй түүхийг үнэн бодитоор үнэлж цэгнэн, өмнөх судалгаанд төдий л хамрагддаггүй байсан асуудлуудыг хамруулж, түүхэн үйл явдлуудын талаар шинэлэг санал, дүгнэлт дэвшүүлсэн суурь судалгааны бүтээл болсон байна.