
Байгалийн баялаг, нөөцөөс шууд хамааралтай амьдрах монголчуудын хувьд цөлжилт, газрын доройтол нь хамгийн том тулгамдсан асуудал бөгөөд манай орны нийт газар нутгийн 77 орчим хувийг хамраад байгаа энэ гамшгийг шийдэх нь нэн тэргүүний асуудал мөн. Цөлжилт, газрын доройтлыг сааруулах технологи турших, нэвтрүүлэх, урт хугацааны мониторинг судалгаа явуулах зорилгоор Газарзүй, геоэкологийн хүрээлэн Монголд анх удаа “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийг Булган аймгийн Элсэн тасархайд 2009 онд байгуулжээ. Тус төвийг түшиглэн Монгол орны ялгаатай байгалийн бүсүүд дэх цөлжилт, газрын доройтлыг багасгах дараах технологиудыг боловсруулан туршаад байна. Үүнд: