ХИМИ_ХИМИЙН_ТЕХНОЛОГИЙН_САЛБАРЫН_ҮР_ДҮН

Монгол орны эмийн ургамлын судалгааны үр дүнгээр буйл, амны үрэвслийн “Дентамон”, бөөрний үрэвслийн “Нефромон”, үрэвсэл намдаах, шархны эдгэрэлт түргэсгэх “Тонзилмон”, шүд цооролтоос сэргийлэх “Ортудент”, цэр ховхлох “Стеллериафитин”, элэг хамгаалах “Ахилло” зэрэг эмүүдийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба “Дентамон”, “Нефромон”, “Тонзилмон”, “Ортудент” зэрэг эмийг МОНОС ХХК үйлдвэрлэж байна.
✅️Пивоны үйлдвэрийн хаягдал дрожжноос цайраар баяжуулсан дрожжийн гидролизат гарган авах технологи боловсруулж, гарган авсан бүтээгдэхүүнээ Монкрем ХХК-д 2016 оноос
хойш нийлүүлж байна. Уг бүтээгдэхүүнээр “Халгай” буурал үс арчилгааны цогц бүтэгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, бүтээгдэхүүн борлуулалт, салоны үйлчилгээгээр жилд 60 гаруй сая төгрөгийн орлого олж байна.
✅️Нүүрснээс гумины хүчил, гумат натрийн бордоо үйлдвэрлэх технологи боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бордоог газар тариалан, ногоон байгууламжид өргөн ашиглаж байгаа бөгөөд “Уужим булган” гарааны компани жилд 20 тн-ыг үйлдвэрлэж, 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Уг бордоог хэрэглэснээр 1 га-аас авах улаанбуудайн ургац 20 центнер, рапсынх 6 центнерт хүржээ.
✅️Мод бэлтгэлийн хаягдал шимүүснээс гарган авсан “Эфирийн тос” бүтээгдэхүүн Европын холбооны улсуудад худалдаалах эрх авч, 2022 оноос худалдаанд гараад байна. Эфирийн тос агуулсан “Мезора” үнэртүүлэгчийг 2200 ширхгийг үйлдвэрлэж, 36 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна.
✅️Ойн дагалдах бүтээгдэхүүн давирхайнаас гарган авсан “Давирхайтай тос” нь үе мөчний өвчин, элдэв шарх, гэмтлийг анагаахад өргөн хэрэглэгдэж, сувиллын газруудын массаж
хийдэг үндсэн тос болтлоо олон нийтэд танигдсан. Жилд 26 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 230 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
✅️Нүүрснээс гарган авсан гумины бэлдмэлээр Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэт, Өвөрхангай аймгийн цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах ажил хийсэн. Эрдэнэт
хотын цэвэрлэх байгууламжийн 30 мян.м3 лагийг боловсруулж, шимт хөрс ялзмаг болгож, түүнийг уурхайн нөхөн сэргэлт болон “100 сая мод” тарихад Эрдэнэт үйлдвэр ашиглаж байна.
Хуваалцах
Хуваалцах: