
Дэлхийн эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээс эшлэл авсан, h-индексийн үзүүлэлтээр хүлээн зөвшөөрөгдсөн Монголын шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн шинжлэх ухааны лекцийн зорилго:

Олон улсын томоохон /peer reviewed/ эрдэм шинжилгээний сэтгүүлийн шаардлага хангасан шинжлэх ухааны өгүүлэл бичих стандарт жишиг, арга зүйд суралцах;

Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

Эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд анхаарч салбарын хүний нөөцийн ур чадавхжуулах, оюуны хөрөнгө оруулалт бүхий мэдлэг, мэдээлэл өгөх;