
Мэдрэлийн удамшлын өвчний бүтэц, тархалтын давтамж тус орны аймаг хотуудаар ихээхэн ялгаатай байгааг илрүүлэв. Зарим удамшлын өвчний (Миотонийн дистрофи, Штрюмпелийн өвчин, ШМТ) эмнэл зүй нь антиципацийн буюу удамших үеэс үед эрт илэрч, хүндрэх явцтайгаар эмнэлзүй нь явагдах онцлогтой байна. Тархины шигдээс гүрээний тараагуур судасны тогтолцоонд шигдээс үүсэх нь зонхилон, тархины дунд тараагуур судасны бүсэд илүүтэй үүсэж байна. Тархины судасны дотуурх шинжилгээгээр гавлын гаднах магистраль судсуудад атеросклерозын товруу, нарийсал, бүрэн бус бөглөрөл, гавлын доторхи судсуудад нарийсал өөрчлөлт олонтаа илэрсэн байна. Тархины шигдээс харвалтын гол шалтгаан нь артерийн гипертензи атеросклерозтой хавсарсан хэлбэр зонхилж байна.