ИННОВАЦИЙН ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Инновацийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Инновацийн төсөл”-д грант олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

  • Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсын бүртгэлтэй байх;
  • Инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;
  • Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
  • Зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;
  • Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;
  • Төслийн нийт санхүүжилтийн 60-аас багагүй хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх;
  • Инновацийн төслийн ТЭЗҮ болон үр ашгийн тооцоог хийсэн байх;
  • Төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл http://www.project.edu.mn цахим хаягаар бүртгэнэ.

Холбоо барих утас: (51) 266295

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Хуваалцах
Хуваалцах: