2022 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

  • Төсөл нь: Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
    • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
    • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,
  • Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарсан байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2022 оны 3 дугаар сарын 18 -ны өдрийн 18:00 цаг хүртэл (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна. Холбоо барих утас: 260325

Хуваалцах
Хуваалцах: