2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд онлайн сургалтыг Шинжлэх ухаан, технологийн сан, Оюуны өмчийн газрын Технологи ба Инновацийг дэмжих төвтэй (TISC) хамтран амжилттай зохион байгууллаа.
- 2021 оны 5 сарын 06-ний өдөр шинэчлэн батлагдсан Патентын тухай хуульд орсон зарчмын үндсэн өөрчлөлтүүд талаар танилцуулга;
- Патентын мэдүүлэг боловсруулах, патент авах эрх, патент олгох шалгуур, хэрхэн мэдүүлэг бичих болон үйл явц болон технологи дамжуулах талаар бодит кейс-үүд дээр тайлбарлав;
- Зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрх, патентаар олгогдсон эрх, патент хүчингүй болгох, патентын хүчинтэй хугацаа, патент эзэмшигчийн эрх шилжүүлэх тухай асуудлыг хөндөж хэлэлцлээ;
- Тус сургалтад Zoom онлайн хурлын программ ашиглан 70, Шинжлэх ухаан, технологийн сангийн Facebook page LIVE-аар 75 нийтдээ 145 орчим их дээд сургууль, хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо;
- Эрдэмтэд өөрсдийн сонирхсон асуултууд, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хариулт авч, харилцан санал солилцов;
- 2022 онд Шинжлэх ухаан, технологийн сан нь оюуны өмчтэй холбоотой сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран цувралаар зохион байгуулах болно.