Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС БНХАУ-ын Байгалийн Шинжлэх ухааны сангийн хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн чиглэлээр 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-БНХАУ-ын хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг хоёр талын холбогдох журмуудын дагуу зохион байгуулж дууслаа. Хоёр талын сонгон шалгаруулалтын нийлбэр дүнгээр дараах зургаан төсөл шалгарсан байна.
№ | Төслийн нэр | Удирдагч /Монголын тал/ | Гүйцэтгэгч байгууллага /Монголын тал/ | Гүйцэтгэгч байгууллага /БНХАУ тал/ | |
1 | Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь | М.Алтанбагана | Газарзүй, геоэкологийн хүрээлэн | Institute of Geographic Sciences and Natural Resources Research, Chinese Academy of Sciences | |
2 | Монгол улсын Сэлэнгэ мөрний сав газар дах мал аж ахуйн зохицуулалтын оновчтой аргачлал ба вэб платформ боловсруулалт | О.Алтансүх | Монгол Улсын Их Сургууль | Institute of Geographic Sciences and Natural Resources Research, Chinese Academy of Sciences | |
3 | Төрөл бүрийн зүсний ямааны ноолуурын гарцыг гэрлийн тусгалын хязгаарлах хяналтаар нэмэгдүүлэх молекул механизмын судалгаа | Б.Нарантуяа | Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн | Inner Mongolia Agricultural University | |
4 | Монгол орны бэлчээрийн зарим ургамлыг ашиглан шинэ нэр төрлийн фитоген малд зориулсан тэжээлийн нэмэлт | С.Отгонпүрэв | ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль | Lanzhou University | |
5 | Хивэгч малд зонхилон тохиолддог шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн оношлогооны арга ба молекул эпидемиологийн судалгаа | Б. Сарантуяа | ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль | Beijing University of Chemical Technology | |
6 | Хятад Монголын эрдэмтдийн хамтарсан хоёр бөхт тэмээний нано-эсрэг биеийн судалгаа | М.Баяржаргал | Хими, химийн технологийн хүрээлэн | Tsinghua university |