“Сэтгэл бухимдал засах байгалийн гаралтай шинэ эм, бэлдмэлийг практикт нэвтрүүлэх” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Сэтгэл бухимдал засах байгалийн гаралтай шинэ эм бэлдмэлийг практикт нэвтрүүлэх” нь инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.

Төслийн удирдагч Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Алдармаа инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа. 

Төслийн товч танилцуулга

 

Төслийн зорилго: Монгол хунчирт бэлдмэл, Валмедин үрэл эмийн үйлдвэрлэлийн стандарт, технологийг бүрэн шийдэхэд төслийн зорилго оршлоо.

Захиалагч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Төслийн нэр: “Сэтгэл бухимдал засах байгалийн гаралтай шинэ эм бэлдмэлийг практикт нэвтрүүлэх” инновацийн төсөл,

Төслийн хугацаа: 2017-2019 он,

Төслийн гүйцэтгэгч байгууллага: Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

Төслийн удирдагч: Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Биологийн шинжлэх ухааны доктор Жалсрайн  Алдармаа,

Гүйцэтгэгчид: Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх технологич Д.Маньбадар, Л.Хишигжаргал, химич н.Мядагсүрэн нар хамтран гүйцэтгэв.

 

 

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах
Хуваалцах: