Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авсан.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Төслийн гүйцэтгэгч АШУҮИСургуулийн НАСС-ийн багш, АУ-ны магистр М.Хосбаяр инновацийн төслийн үр дүнгээ Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга, доктор О.Билгүүнд танилцуулж, загвар бүтээлээ Монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа.
Төслийн товч танилцуулга
“Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх” төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд анх удаа хүн амын шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, түүний үр дүнг хянах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох үүднээс шүд, амны эрүүл мэндийн байдлыг цогцоор нь тоо бүртгэлийн аргаар тооцоолох амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар програмыг үндэсний хэмжээнд боловсруулах, эмнэлзүйд нэвтрүүлэхэд инновацийн төслийн зорилго оршсон.
Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төслийн нэр: “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх”
Төслийн хугацаа: 2015-2018 он
Төслийн удирдагч: Б.Оюунцэцэг АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор
Гүйцэтгэгч байгууллага: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нүүр ам судлалын сургууль
Гүйцэтгэгчид:
- Н.Пүрэвжав, АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны согог заслын тэнхимийн профессор, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор,
- Шин Сын Чоль, АУ-ны доктор, профессор,
- М.Хосбаяр, АШУҮИС-ийн НАСС-ийн багш, АУ-ны магистр,
- М.Еркебулан, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны магистр,
- Ч.Баасандорж АШУҮИС-ийн Био Анагаахын сургуулийн багш, МУ-ны магистр,
- НАСС-ийн резидент эмч, төгсөх дамжааны оюутнууд.
Төслийн үр дүн:
- Төслийн үр нэг сэдэвт бүтээл ном 1, гарын авлага 1, эрдэм шинжилгээний өгүүлэл дотоодод 3, гадаадад 1, эрдэм шинжилгээний илтгэл гадаадад 2, дотоодод 8 хэлэлцүүлж, нийтлүүлсэн.
- Монгол хүнийг 3-5, 6-13, 14-19, 20-34, 35-64, 65-аас дээш насны 6-н бүлэг тус бүрээр амны байдал, шүд, амны өвчлөлийн хөдлөлзүй, амны эрүүл ахуйн дадал, амны өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл, амны эрүүл мэндийн үнэлгээг асуумж, эмнэлзүйн бодит үзлэг, туслах шинжилгээний аргыг ашиглан судалж, судалгааны үр дүнд үндэслэн бүх насны бүлэгт, үндэсний хэмжээнд ашиглагдахуйц амны эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийн хуудас, онооны загварчлал, амны эрүүл мэндийн үнэлгээний хяналтын хуудсыг боловсруулсан.
- Монгол хүний шүд, амны байдал, цаашдын өвчлөлийн тавилан, даамжралыг тоо бүртгэлийн аргаар тооцоолох үнэлгээний систем болох “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар” програм хангамжийг боловсруулсан.
- АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн үйлчилгээнд ашиглан, үндэсний хэмжээнд эмнэлгүүдэд захиалгаар бүрэн нэвтрүүлэхэд аргазүйн зөвлөгөө болох “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар” програмыг ашиглах удирдамжийг боловсруулсан.
Төслийн үр дүнд гарсан загвар бүтээлийн танилцуулга
Шинжлэх ухаан, технологийн сан