“СУДАЛГААНААС БИЗНЕС РҮҮ” АЯНЫ ХҮРЭЭНД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📚Шинжлэх ухаан, технологийн салбарын судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судлаачид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилготой “Судалгаанаас бизнес рүү” аяны хүрээнд шинжлэх ухааны үр дүнд суурилсан төслүүдийг танилцуулах арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
📚Тус арга хэмжээнд Анагаах ухаан, Хөдөө аж ахуй, Батлан хамгаалах, Инженер технологийн салбарын шинжлэх ухааны үр дүнд суурилсан төслүүдийг танилцуулж, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад бодит хөрөнгө оруулалтын боломжуудыг нээлттэй хүргэлээ.
📚Арга хэмжээний үр дүнд оролцогч талууд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, шинжлэх ухааны үр дүнг зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг хэлэлцлээ.
📌Цаашид судалгаа, инновацын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодит ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Хуваалцах
Хуваалцах: