Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хоорондын хамтын ажилгааны санамж бичгийн хүрээнд 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ҮШУТС төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497-р тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
Төслийн өртөг, зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/133 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.
Хамтарсан судалгааны төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна.
Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт буюу цөлжилт
- Агаарын бохирдолт
- Хүний эрүүл мэнд
- Ашигт малтмал ба ногоон хөгжил
- Биологийн олон янз байдал
- Хүнс, хөдөө аж ахуй
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
- Төслийн Монгол талын санхүүжилтын хэмжээ 2 жил нийт 80сая төгрөг байна. Төслийн санхүүжилтийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар тооцно.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
- Төслийн саналыг Монгол талд 2026 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн удирдлагын мэдээллийн сан (project.stf.gov.mn) хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын шаардлага хангаагдаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-327634 дугаарт холбогдон авна уу.
Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан

