ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН “ЦАХИМ ХУУДАС” ХӨГЖҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудсыг шинэчлэх, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Гүйцэтгэх үндсэн ажил:

  1. Захиалагчийн гаргаж өгсөн техникийн даалгаварын дагуу динамик сайтыг хөгжүүлэх /Ажлын техникийн даалгаварыг энд дарж татаж авах/
  2. Програм хангамжийн дата баазыг загварчлах, хуучин баазыг хөрвүүлэх
  3. Цахим хуудсыг тестлэх, Серверт хуулах /Үндэсний дата төвд байршуулан тохиргоог хийх/
  4. Лабораторийн нэгдсэн бүртгэлийг хийх ажлыг цахимжуулах

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Мэдээллийн систем, програм хангамж, веб сайт хөгжүүлэлтээр томоохон ажлын хөгжүүлэлт хийж байсан 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Системийн болон мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг хангаж ажиллах чадвартай байх.
  • Томоохон хэмжээний цахим хуудас, портал сайт хийж гүйцэтгэхтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  • Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт /сүүлийн 3 жил/
  • Ажиллах багийн гишүүдийн мэдээлэл /дипломын хуулбар, ажлын туршлага, анкет, бусад/
  • Ажлын төлөвлөгөө болон үнийн санал.

Хугацаа: 2026.04.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг:

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 3-р давхар, 323а тоот Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан

Холбоо барих мэдээлэл: 11-327634

Email: info@stf.gov.mn

Хуваалцах
Хуваалцах: