Дэлхийн банкны төлөөлөгчид болох Кристиан Кихада Торрес (хувийн хэвшлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, ШУТИ-ын ахлагч), Кибум Ким (хувийн хэвшлийн мэргэжилтэн) нар “Шинжлэх ухаан, технологи, инновац (ШУТИ)-ын системийг бэхжүүлэх, Монгол улсын зах зээлд нэвтрүүлэх” сэдэвт судалгааныхаа талаар 2025 оны 10-р сарын 15-ны өдөр Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС)-д зочилж, байгууллагын удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Хамтарсан уулзалтын хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцооны өнөөгийн байдал, бодлого хэрэгжилтийн түвшин, мөн зах зээлд үр өгөөжөө өгөхүйц технологи дамжуулах үйл ажиллагааны бэрхшээл, боломжуудын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, боломжит чиглэлүүдэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

