ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНД ОЛГОХ САЙДЫН НЭРЭМЖИТ ИННОВАЦЫН ТЭТГЭЛЭГ-2025

“Докторын дараах судалгаанд олгох сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг-2025”- ийн эзэд тодорлоо.
🏆Цул модон цом нь Монгол оронд зонхилон ургадаг моддыг үелэн наах технологиор урласан бөгөөд хээ зураглал нь модны ширхэглэл, жилийн цагариг, голчийн цацраг зэрэг байгалийн өвөрмөц бүтцийг илэрхийлдэг. Энэхүү цом нь ойн хаягдал модыг дахин ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээл билээ.
📌Т.ХИШИГБУЯН – ХААИС /Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон манай орны унаган таримал бог будаа /Panicum miliaceum.l/-ны үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх/
📌Б.ОЮУНЧИМЭГ – Эм судлалын хүрээлэн /Харшлын ринит (allergic rhinitis) ийн эсрэг ургамлын найрлагатай шинэ эмийн судалгаа/
📌П.ЗОЛЖАРГАЛ – МУБИС /Монгол орны Улаан тайгын хязгаарлагдсан тархац нутагт тархсан хоёрнутагтан, мөлхөгчдийн төрөл зүйлийн биологи, экологийн судалгаа/
📌Д.ОТГОНСҮРЭН – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн /Адууны хачгийн халуун (пироплазмоз)-ыг оношлох нутгийн омогт суурилсан оношлуур (immuno-fluorescent antibody test-ifat)-ын загвар гаргах нь/
📌У.БАЯРЗУЛ – Хими, химийн технологийн хүрээлэн /Хаягдал түүхий эдүүдийг боловсруулж, эко композит материал гарган авах судалгаа/
📌Б.БАЯРЦЭЦЭГ – Математик, тоон технологийн хүрээлэн /Ургамлын гаралтай нэгдлийн биологийн идэвхийг таамаглах тооцооллын аргачлал хөгжүүлэх нь/
📌П.ОТГОНСУГАР – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн /Антибиотикийг орлох байгалийн гаралтай эмийн судалгаа, технологи болосвруулах нь/
📌М.ОДОНЧИМЭГ – Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн /Үхрийн арьс товруутах өвчний оношлуурын технологи боловсруулж, ийлдэс судлалын шинжилгээнд нэвтрүүлэх/
📌Г.БҮРЭНБААТАР – Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн /Монгол орны сэтгэцэд нөлөөлөх мөөгний зүйлийн бүрдэл тогтоох ангилалзүйн судалгаа/
📌Ц.БАНЗРАГЧ – Физик, технологийн хүрээлэн /МолМАС тооцоолон бодох пакет/
Нийт эрдэмтэн, судлаачиддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь Амжилт хүсье. 👏👏👏
Хуваалцах
Хуваалцах: